Суурин холбоо

Bytugal

SAT-VPN     

Хиймэл дагуулын холбоогоор байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээг бий болгох

Төрийн болон хувийн хэвшил, бизнесийн болон Банк санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо эсвэл алслагдсан салбар нэгжүүдтэйгээ онлайн  холболт үүсгэн мэдээлэл солилцох боломжийг ямар нэгэн нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр маш өндөр нууцлал (AES256)-тайгаар авах боломжыг олгодог.

Bytugal

SAT-TV

SAT-TV       Видео контент дамжуулах сувгийн үйлчилгээ

Мэдээллийн систем хурдацтай хөгжиж буй энэ үед Радио телевийн байгууллагууд шуурхай мэдээг тухайн газар дээрээс нь шууд дамжуулах шаардлага тулгардаг. Тэгвэл манай Sat TV үйлчилгээ нь ямарваа видео контентийг дуу бичлэгийн өндөр нягтралтайгаар (Full HD болон 4К) чанарын өндөр түвшинд таны хүссэн газар хоромч алдалгүй хүргэх боломжыг олгож байна.

Хэрэв та өөрийн хүссэн видео контентийг цаг алдалгүй хүлээн авах дамжуулхыг хүсвэл манайд хандраарай. Бид та бүхэнд тус үйлчилгээг суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр хүргэхэд бэлэн байна.

Bytugal

SAT-VPN

SAT-VPN     Хиймэл дагуулын холбоогоор байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээг бий болгох

Төрийн болон хувийн хэвшил, бизнесийн болон Банк санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо эсвэл алслагдсан салбар нэгжүүдтэйгээ онлайн  холболт үүсгэн мэдээлэл солилцох боломжийг ямар нэгэн нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр маш өндөр нууцлал (AES256)-тайгаар авах боломжыг олгодог.

Bytugal

SAT-BACKHAUL

SAT-BACKHAUL      Үүрэн холбооны өгөгдөл дамжуулах үйлчилгээ

Монгол улсад үүрэн холбооны 4 оператор компани үйлчилгээ үзүүлж буй боловч Монгол улсын өнцөг булан бүрт оршин суугаа айл өрх, малчин ардыг 100% гар утасны сүлжээгээр хангаж чадаагүй байна.   Учир нь өргөн уудам нутаг дэвсгэр, газар зүйн байршил, хүн амын нягтрал зэргээс хамааран үүрэн холбооны үйлчилгээг хүргэх асуудал нь технологийн болон санхүүгийн талаасаа хүндрэлтэй байдаг. Иймд тухайлсан газар нутгуудад хиймэл дагуулын сүлжээ ашиглан хүн амын нягтралд тааруулан бага зардлаар үйлчилгээ хүргэх боломжыг манай Sat Backhaul үйлчилгээ олгодог.

Мөн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран 2G, 3G цаашлаад 4G буюу LTE үйлчилгээг өргөн зурвасаар буюу өндөр хурдаар үзүүлэх бүрэн боломжтой байдаг. Энэ нь зөвхөн алслагдсан суурин газар гэлтгүй сумын төв, аймгийн төв зэрэг хүн ам олноор сууришсан газруудад ч хэрэглэх боломжтой гэсэн үг юм.

Манай компани нь Мобиком болон Скайтел компаниудтай хамтран ажиллаж энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ба үүрэн холбооны үйлчилгээг авахыг хүссэн хэн бүхэн манай компанид хандаж болох юм.

Bytugal

SAT-ИНТЕРНЭТ

Бидний хүргэж буй Sat Internet үйлчилгээ нь өндөр хурдны интернэт хэрэглэхийг хүссэн албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд хиймэл дагуулын сүлжээ ашиглан орон зай, байршил, цаг хугацаанаас үл хамааран өндөр хурдны интернэт хүргэх үйлчилгээ юм. Манай технологийн давуу тал нь бага оврын тоног төхөөрөмжөөр өндөр хурдны интернэт авах боломж олгодог нь хэрэглэгчийн анхны зардалыг багасгахад оршдог.

Үйлчилгээний давуу тал:

  • Хэрэглэгчийн антенны хэмжээ бага (1.2 м болон түүнээс бага)
  • Бага оврын антеннаар өндөр хурдны интернэт үйлчилгээ авах
  • Хэрэглэгч өөрсдийн албан хүсэлтээр шаардлагатай үедээ үйлчилгээний хурдаа нэмэгдүүлж багасгах боломжтой (динамик)
  • Орон зай, байршилаас үл хамаарсан найдвартай холболт
  • Цаг агаарын ямар нэгэн таагүй нөхцөлд тасралтгүй (сигналын унтралтгүй) холболт.
  • Хэрэглэгч антенна өөрсдөө шилжүүлэн суурилуулах боломжтой
  • Хүлээн авагч төхөөрөмж нь шууд 24В-оор ажилладаг