Хиймэл дагуулын холбоогоор байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээг бий болгох
Төрийн болон хувийн хэвшил, бизнесийн болон Банк санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо эсвэл алслагдсан салбар нэгжүүдтэйгээ онлайн холболт үүсгэн мэдээлэл солилцох боломжийг ямар нэгэн нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр маш өндөр нууцлал (AES256)-тайгаар авах боломжыг олгодог.
Хэрэглэгч танд сансрын холбооны төхөөрөмжтэй хэрхэн ажиллах, хурдаа хэрхэн шалгах, болон ямар технологи сонгох тал дээр мэргэжлийн өндөр түвшинд зөвөлгөө өгнө.
Аж ахуйн нэгж, хувь хүмүүст нарны зайн тоног төхөөрөмжийн сонголт хийхэд мэргэжлийн зөвлөгөө үзүүлж тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, ашиглалт үйлчилгээ хийх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Sat On The Move – Хөдөлгөөн дунд үл тасрах сүлжээ
Интернэтээс хамаарал бүхий өрсөлдөөний талбарт, ажил гүйцэтгэгч, удирдлага болон бодлого боловсруулах түвшний хооронд мэдээлэл дамжуулахдаа тээврийн хэрэгсэлд суурилуулан хөдөлгөөнт орчинд ажилладаг найдвартай холбоо шаардагдах болсон.
Satellite On The Move (SOTM) буюу сансрын холбоог хөдөлгөөнт орчинд хэрэглэх шийдэл бөгөөд хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч үүргээ сайн гүйцэтгэх чадвартай байх ёстой. Тэрхүү нөхцлүүдийг хангахын тулд :
Ингэснээр бартаатай газар нутагт болон засмал зам дээрх 300 км/цаг хүртэл хурддай явах үед мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн тус үйлчилгээг авахыг хүссэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
SAT-RANGER – Сансрын холбооны зөөврийн төхөөрөмж
Энэ нь овор хэмжээ багатай автомат болон миханик байж болох зөвхөн Арми, хилийн цэрэг, онцгой байдлын хэрэгцээнд зориулагдсан үүрч алхах болон зөөвөрлөхөд хялбар сансрын холбооны төхөөрөмж юм. Тус зөөврийн төхөөрөмжийн тусламжтайгаар өндөр хурдны интернэт, телефоны үйлчилгээболон онлайн холболтын үйлчилгээ авах боломжтой..
SAT-TV – Видео контент дамжуулах сувгийн үйлчилгээ
Мэдээллийн систем хурдацтай хөгжиж буй энэ үед Радио телевийн байгууллагууд шуурхай мэдээг тухайн газар дээрээс нь шууд дамжуулах шаардлага тулгардаг. Тэгвэл манай Sat TV үйлчилгээ нь ямарваа видео контентийг дуу бичлэгийн өндөр нягтралтайгаар (Full HD болон 4К) чанарын өндөр түвшинд таны хүссэн газар хоромч алдалгүй хүргэх боломжыг олгож байна.
Хэрэв та өөрийн хүссэн видео контентийг цаг алдалгүй хүлээн авах дамжуулхыг хүсвэл манайд хандраарай. Бид та бүхэнд тус үйлчилгээг суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр хүргэхэд бэлэн байна.
SAT-VPN Хиймэл дагуулын холбоогоор байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээг бий болгох
Төрийн болон хувийн хэвшил, бизнесийн болон Банк санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо эсвэл алслагдсан салбар нэгжүүдтэйгээ онлайн холболт үүсгэн мэдээлэл солилцох боломжийг ямар нэгэн нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр маш өндөр нууцлал (AES256)-тайгаар авах боломжыг олгодог.
SAT-BACKHAUL Үүрэн холбооны өгөгдөл дамжуулах үйлчилгээ
Монгол улсад үүрэн холбооны 4 оператор компани үйлчилгээ үзүүлж буй боловч Монгол улсын өнцөг булан бүрт оршин суугаа айл өрх, малчин ардыг 100% гар утасны сүлжээгээр хангаж чадаагүй байна. Учир нь өргөн уудам нутаг дэвсгэр, газар зүйн байршил, хүн амын нягтрал зэргээс хамааран үүрэн холбооны үйлчилгээг хүргэх асуудал нь технологийн болон санхүүгийн талаасаа хүндрэлтэй байдаг. Иймд тухайлсан газар нутгуудад хиймэл дагуулын сүлжээ ашиглан хүн амын нягтралд тааруулан бага зардлаар үйлчилгээ хүргэх боломжыг манай Sat Backhaul үйлчилгээ олгодог.
Мөн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран 2G, 3G цаашлаад 4G буюу LTE үйлчилгээг өргөн зурвасаар буюу өндөр хурдаар үзүүлэх бүрэн боломжтой байдаг. Энэ нь зөвхөн алслагдсан суурин газар гэлтгүй сумын төв, аймгийн төв зэрэг хүн ам олноор сууришсан газруудад ч хэрэглэх боломжтой гэсэн үг юм.
Манай компани нь Мобиком болон Скайтел компаниудтай хамтран ажиллаж энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ба үүрэн холбооны үйлчилгээг авахыг хүссэн хэн бүхэн манай компанид хандаж болох юм.
Бидний хүргэж буй Sat Internet үйлчилгээ нь өндөр хурдны интернэт хэрэглэхийг хүссэн албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд хиймэл дагуулын сүлжээ ашиглан орон зай, байршил, цаг хугацаанаас үл хамааран өндөр хурдны интернэт хүргэх үйлчилгээ юм. Манай технологийн давуу тал нь бага оврын тоног төхөөрөмжөөр өндөр хурдны интернэт авах боломж олгодог нь хэрэглэгчийн анхны зардалыг багасгахад оршдог.
Үйлчилгээний давуу тал: