Мэдээ

ByZoloo

“Кансат-2016” олон улсын уралдаанд “Исатком” компани ивээн тэтгэгчээр оролцлоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг “Кансат” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд болсон юм. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уг уралдаан энэ жилээс олон улсын чанартай болж өргөжин, Туркийн АПИС болон Индонезийн ГАРУДА багийн тамирчид урилгаар оролцож, МУИС-ийн НУМСАТ-1, НУМСАТ-2, ШУТИС-ийн SICT-1, SICT-2, GIANT-1, GIANT-2, БХИС-ийн “Тэнгэрийн харуул” багийнхантай авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад зохион байгуулж буй “Кансат” тэмцээн жил ирэх тусам өргөжин, чанаржиж байгаа. Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуусыг сансар судлалд сонирхолтой, энэ чиглэлийн боловсролтой болгох, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах үйлсэд татан оролцуулах, сансрын инженерчлэлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх нь “Кансат” уралдааны зорилго юм” хэмээн онцоллоо.
Мөн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Сансар судлалын орон зайг энхтайвны зорилгоор ашиглаж, гишүүн орныхоо сансар судлалын судалгаанд дэмжлэг үзүүлэх нь манай байгууллагын зорилго бөгөөд Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй нь бидний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэж уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эгемэн Озалп ярив.

Энэ тэмцээнд Турк улсын Истанбул техникийн их сургуулийн АПИС баг 88 оноогоор тэргүүлж, Индонезийн ГАРУДА, МУИС-ийн НУМСАТ-1 баг удаалав. Мөн БХИС-ийн “Тэнгэрийн харуул”, ШУТИС-ийн GIANT-2 баг гуравдугаар байр эзэлсэн юм. Тусгай байрт ШУТИС-ийн SICT-1 баг шалгарлаа.
Тэмцээнд “DDishTV”, “МонКабель”, “NewTerravox”, “Isatcom” компани ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Эх сурвалж: www.cita.gov.mn

Bytugal

Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх

Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU )-аас Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх The ITU – challenges in the 21st century: Preventing harmful interference to satellite systems” олон улсын хиймэл дагуулын холбооны семинарыг 2013 оны 7-р сарын 10-нд зохион байгуулав.

Тус семинараар :

  • Хиймэл дагуулын өртдөг хортой  нөлөөллийн /шуугианы/ талаар
  • Энэ асуудлыг шийдвэрлэхэд зориулсан технийкийн болон зохицуулалтын санаачлагууд, стратегиудыг эргэн харах
  • ICT –ийн ашиглалт үйлчилгээнд эдгээр арга хэмжээ хэрхэн нөлөөлж байгаа талаархи туршлагыг солилцох асуудлуудыг  авч хэлэлцсэн байна.
  1. 2010 оны 3-р сарын 10-нд хиймэл дагуулын үйлчилгээнд зориулж Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU ) –аас байгалийн гамшгийг урьдчлан  зарлан мэдээлэх, шуурхай арга хэмжээ авах, тусламж үзүүлэх ажлыг оновчлох зорилгоор радио холбооны шинэ стандартыг баталсан байна.

Read More

Bytugal

Интелсат

691px-Intelsat_Logo.svg

““Европ даяарх хувь айл өрхийн болон жижиг бизнес эрхлэгчдэд санал болгох Gilat-ийн хэрэглэгчийн шинэ терминал нь өндөр хурдтай интернет хэрэглэх үйлчилгээний нэгэн хэсэг болж орно.“ – SES Broadband Services-ийн Маркетинг, Бүтэээгдэхүүний албаны дэд ерөнхийлөгч, хиймэл дагуулын холбооны хэрэглэгч  Петер Шульцийн сэтгэгдлээ хуваалцсан байна.   

Gilat-ийн SkyEdgeII бүтээгдэхүүн нь үйлчлүүлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд боломжийн өртөгтэй өргөн зурвасын хэрэглээг бий болгож байгаа. Өндөр хурд бүхий дата, яриа болон интернет нь энэ салбарын хамгийн хөгжингүй бас хэрэглэхэд хамгийн амар хүрч буй VSAT-ийн технологи юм.

Gilat компанийн VSAT тоног төхөөрөмжийг дэлхийн 90 улсын 430 сүлжээнд 1 сая гаран хэрэглэгч ашиглаж байна.

Ku зурвасын SkyEdgeII нь өндөр хурд бүхий өргөн зурвасын үйлчилгээний зэрэгцээ өнөөгийн суурин үйлчлүүлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцэхүйц үнийн бодлогыг хэрэгжүүлж байна.

SkyEdgeII VSAT нь интернетийг хиймэл дагуулаар дамжуулан хүргэхдээ үйлчилгээний өөрөө ажилладаг автомат идэвхжүүлэлттэй өндөр хурд бүхий угсралт суурилуулалттай хэрэглэгчийн төхөөрөмж (CPE-customer premises equipment)-ийг багтаасан байдаг.

SkyEdge II-С терминалууд нь дэвшилттэй сонгомол хурд, хамгаалалтын технологийг ашиглан 1 хуудас татах хурд нь 30 Mbps  интернэт,  VoIP, IPTV, видео зэрэг мультмедиа  үйлчилгээний таталтын болон хайлтын хурдыг 66Mbps болгосноор хэрэглэгчийн хэрэглээг  асар өндөр түвшинд байлгах нөхцлийг баталгаажуулж өгсөн.

SkyEdgeII-С нь “хялбар холболт” технологиороо ашиглалтыг хялбарчлан сүлжээний ашиглалтын зардлыг багасгасах боломжийг дараах байдлаар  хангаж байна:

  • Хялбар, өөрөө хийж болох, VSAT суурилуулалт нь зардлыг багасгаж хангамжийг түргэсгэдэг.
  • VSAT-ын багц төхөөрөмж нь овор багатай угсрах хэсгүүдтэй бөгөөд антенны чиглэлийг тохируулахад хялбар байхаар зохион бүтээгдсэн. VSAT-ийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжинд үйлчилгээг анх суурилуулах болон идэвхижүүлэх шатыг алхам алхмаар нь зааварчлах, интерфэйсийн элемент нь дэлгэцэн дээр дүрсээр илэрхийлэгдсэн, мэдрэмж бүхий интерфэйс багтсан байдаг.
  • Үйлчилгээг автоматжуулагч нь радио давтамжийн харилцан нөлөөллийг бууруулж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлдэг.
  • Sky Edge II-С нь тухайн газрын болон бүсийн цацрагийн параметрт тулгуурласан автомат суурилалтыг хийх боломж олгодог.
  • Энэ нь радио давтамжийг хянах бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд түүгээр үйлчилгээний оператор нь цагийн явцад гарах антенны тэгш бус байдлыг терминалын баазаас тогтоон радио давтамжинд хяналт хийх боломжийг олгох юм.