Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын “Тэргүүний ажилтан “цол тэмдэгээр Исатком компаны гүйцэтгэх захирал Ц. Дөлгөөнтэнгис, техник төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч. Отгон, мөн салбарын хүндэт жуух бичгээр Исатком компаны сүлжээний инженер Ө.Мөнхсүх нар тус тус шагнагдаж, хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүллээ.
Баяр хүргье! Исатком ХХК
“Кансат-2016” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх олон улсын уралдаанд “Исатком” компаны ивээн тэтгэсэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн НУМСАТ-1 баг амжилттай оролцож удаах байрыг эзэллээ. Баг хамт олондоо баяр хүргье. Исатком ХХК
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг “Кансат” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд болсон юм. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уг уралдаан энэ жилээс олон улсын чанартай болж өргөжин, Туркийн АПИС болон Индонезийн ГАРУДА багийн тамирчид урилгаар оролцож, МУИС-ийн НУМСАТ-1, НУМСАТ-2, ШУТИС-ийн SICT-1, SICT-2, GIANT-1, GIANT-2, БХИС-ийн “Тэнгэрийн харуул” багийнхантай авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад зохион байгуулж буй “Кансат” тэмцээн жил ирэх тусам өргөжин, чанаржиж байгаа. Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуусыг сансар судлалд сонирхолтой, энэ чиглэлийн боловсролтой болгох, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах үйлсэд татан оролцуулах, сансрын инженерчлэлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх нь “Кансат” уралдааны зорилго юм” хэмээн онцоллоо.
Мөн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Сансар судлалын орон зайг энхтайвны зорилгоор ашиглаж, гишүүн орныхоо сансар судлалын судалгаанд дэмжлэг үзүүлэх нь манай байгууллагын зорилго бөгөөд Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй нь бидний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэж уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эгемэн Озалп ярив.
Энэ тэмцээнд Турк улсын Истанбул техникийн их сургуулийн АПИС баг 88 оноогоор тэргүүлж, Индонезийн ГАРУДА, МУИС-ийн НУМСАТ-1 баг удаалав. Мөн БХИС-ийн “Тэнгэрийн харуул”, ШУТИС-ийн GIANT-2 баг гуравдугаар байр эзэлсэн юм. Тусгай байрт ШУТИС-ийн SICT-1 баг шалгарлаа.
Тэмцээнд “DDishTV”, “МонКабель”, “NewTerravox”, “Isatcom” компани ивээн тэтгэгчээр оролцсон юм.
Эх сурвалж: www.cita.gov.mn
“Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдоогүй суманд бага оврын сансрын холбооны систем (VSAT) ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх” төслийн хүрээнд Архангай аймгйин Чулуут, Баянхонгор аймгийн Баянлиг, Дорноговь аймгийн Хөвсгөл, Хэнтий аймгийн Дадал, Ховд аймгийн Үенч, Завхан аймгийн Отгон сумдад сансрын холбооны сүлжээ ашиглан сумдын ЗДТГ, Эмнэлэг, Ерөнхий боловсролын сургуулийг интернэтийн сүлжээнд холбох ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
Исатком ХХК нь “Хөдөө орон нутагт сансрын холбооны систем ашиглан өргөн зурвасын үйлчилгээ хүргэх” төслийг Японы KDDI сангийн санхүүжилтээр Монгол улсын 3 сумын Засаг даргын тамгын газар, Эмнэлэг, Сургууль, Соёлын төв зэргийг интернэтэд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Дорнод аймгийн Халхгол сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум багтсан болно.
КАНСАТ – 2015 хиймэл дагуул зохион бүтээх үндэсний 3-р уралдаан амжилттай зохиогдож дүнгээ гаргасан байна. Уралдаанд 5-н сургуулийн 7 баг өрсөлдсөнөөс
1-р байрт Исатком ХХК ивээн тэтгэж оролцсон МУИС, Шинжлэх ухааны сургуулийн NUM-SAT 2 баг 99 оноогоор,
2-р байрт Исатком ХХК ивээн тэтгэж оролцсон МУИС, Шинжлэх ухааны сургуулийн NUM-SAT 1 баг 97 оноогоор
3-р байрт Монголын цахилгаан холбоо ХХК – ийн ивээн тэтгэж оролцсон ШУТИС, Механик тээврийн сургуулийн GIANT баг 96 оноогоор тус тус байр эзэлсэн байна.
Баг хамт олондоо баяр хүргье. ИСАТКОМ ХХК
Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU )-аас Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх “The ITU – challenges in the 21st century: Preventing harmful interference to satellite systems” олон улсын хиймэл дагуулын холбооны семинарыг 2013 оны 7-р сарын 10-нд зохион байгуулав.
Тус семинараар :
““Европ даяарх хувь айл өрхийн болон жижиг бизнес эрхлэгчдэд санал болгох Gilat-ийн хэрэглэгчийн шинэ терминал нь өндөр хурдтай интернет хэрэглэх үйлчилгээний нэгэн хэсэг болж орно.“ – SES Broadband Services-ийн Маркетинг, Бүтэээгдэхүүний албаны дэд ерөнхийлөгч, хиймэл дагуулын холбооны хэрэглэгч Петер Шульцийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Gilat-ийн SkyEdgeII бүтээгдэхүүн нь үйлчлүүлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд боломжийн өртөгтэй өргөн зурвасын хэрэглээг бий болгож байгаа. Өндөр хурд бүхий дата, яриа болон интернет нь энэ салбарын хамгийн хөгжингүй бас хэрэглэхэд хамгийн амар хүрч буй VSAT-ийн технологи юм.
Gilat компанийн VSAT тоног төхөөрөмжийг дэлхийн 90 улсын 430 сүлжээнд 1 сая гаран хэрэглэгч ашиглаж байна.
Ku зурвасын SkyEdgeII нь өндөр хурд бүхий өргөн зурвасын үйлчилгээний зэрэгцээ өнөөгийн суурин үйлчлүүлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцэхүйц үнийн бодлогыг хэрэгжүүлж байна.
SkyEdgeII VSAT нь интернетийг хиймэл дагуулаар дамжуулан хүргэхдээ үйлчилгээний өөрөө ажилладаг автомат идэвхжүүлэлттэй өндөр хурд бүхий угсралт суурилуулалттай хэрэглэгчийн төхөөрөмж (CPE-customer premises equipment)-ийг багтаасан байдаг.
SkyEdge II-С терминалууд нь дэвшилттэй сонгомол хурд, хамгаалалтын технологийг ашиглан 1 хуудас татах хурд нь 30 Mbps интернэт, VoIP, IPTV, видео зэрэг мультмедиа үйлчилгээний таталтын болон хайлтын хурдыг 66Mbps болгосноор хэрэглэгчийн хэрэглээг асар өндөр түвшинд байлгах нөхцлийг баталгаажуулж өгсөн.
SkyEdgeII-С нь “хялбар холболт” технологиороо ашиглалтыг хялбарчлан сүлжээний ашиглалтын зардлыг багасгасах боломжийг дараах байдлаар хангаж байна:
Гаалийн Ерөнхий газраас 2013 оны 05-р сард зарласан “Гаалийн Ерөнхий газрын харьяа алслагсан хилийн боомтуудын албан хэрэгцээнд VSAT өргөтгөлийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харицуулсан тендерт”-т ялалт байгуулан суурлуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Сангийн яамнаас зарласан Засгийн газрын санхүүгийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд сансрын холболтын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-т шалгаран, Сангийн яамны 269 сум суурин газарт сансрын холбооны өндөр хурдны оn-лine холболтын үйлчилгээг үзүүлэхээр суурилуулалтын ажлыг эхлүүлэн 2013 оны 7-р сарын 01-ний өдөр бүрэн амжилттай хүлээлгэн өгснөөр сүлжээ бүрэн хүчин чадлаараа амжилттай ажиллаж байна.