Мэдээллийн архив: Zoloo

ByZoloo

“KDDI” сангаас хэрэгжүүлсэн төслийг амжилттай гүйцэтгэлээ

Исатком ХХК нь “Хөдөө орон нутагт сансрын холбооны систем ашиглан өргөн зурвасын үйлчилгээ хүргэх” төслийг Японы KDDI сангийн санхүүжилтээр Монгол улсын 3 сумын Засаг даргын тамгын газар, Эмнэлэг, Сургууль, Соёлын төв зэргийг интернэтэд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Дорнод аймгийн Халхгол сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум багтсан болно.

ByZoloo

КАНСАТ – 2015 хиймэл дагуул зохион бүтээх үндэсний 3-р уралдаан

КАНСАТ – 2015 хиймэл дагуул зохион бүтээх үндэсний 3-р уралдаан амжилттай зохиогдож дүнгээ гаргасан байна. Уралдаанд 5-н сургуулийн 7 баг өрсөлдсөнөөс
1-р байрт Исатком ХХК ивээн тэтгэж оролцсон МУИС, Шинжлэх ухааны сургуулийн NUM-SAT 2 баг 99 оноогоор,
2-р байрт Исатком ХХК ивээн тэтгэж оролцсон МУИС, Шинжлэх ухааны сургуулийн NUM-SAT 1 баг 97 оноогоор
3-р байрт Монголын цахилгаан холбоо ХХК – ийн ивээн тэтгэж оролцсон ШУТИС, Механик тээврийн сургуулийн GIANT баг 96 оноогоор тус тус байр эзэлсэн байна.
Баг хамт олондоо баяр хүргье. ИСАТКОМ ХХК