Мэдээллийн архив: tugal

Bytugal

Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх

Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU )-аас Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх The ITU – challenges in the 21st century: Preventing harmful interference to satellite systems” олон улсын хиймэл дагуулын холбооны семинарыг 2013 оны 7-р сарын 10-нд зохион байгуулав.

Тус семинараар :

  • Хиймэл дагуулын өртдөг хортой  нөлөөллийн /шуугианы/ талаар
  • Энэ асуудлыг шийдвэрлэхэд зориулсан технийкийн болон зохицуулалтын санаачлагууд, стратегиудыг эргэн харах
  • ICT –ийн ашиглалт үйлчилгээнд эдгээр арга хэмжээ хэрхэн нөлөөлж байгаа талаархи туршлагыг солилцох асуудлуудыг  авч хэлэлцсэн байна.
  1. 2010 оны 3-р сарын 10-нд хиймэл дагуулын үйлчилгээнд зориулж Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU ) –аас байгалийн гамшгийг урьдчлан  зарлан мэдээлэх, шуурхай арга хэмжээ авах, тусламж үзүүлэх ажлыг оновчлох зорилгоор радио холбооны шинэ стандартыг баталсан байна.

Read More

Bytugal

Интелсат

691px-Intelsat_Logo.svg

““Европ даяарх хувь айл өрхийн болон жижиг бизнес эрхлэгчдэд санал болгох Gilat-ийн хэрэглэгчийн шинэ терминал нь өндөр хурдтай интернет хэрэглэх үйлчилгээний нэгэн хэсэг болж орно.“ – SES Broadband Services-ийн Маркетинг, Бүтэээгдэхүүний албаны дэд ерөнхийлөгч, хиймэл дагуулын холбооны хэрэглэгч  Петер Шульцийн сэтгэгдлээ хуваалцсан байна.   

Gilat-ийн SkyEdgeII бүтээгдэхүүн нь үйлчлүүлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд боломжийн өртөгтэй өргөн зурвасын хэрэглээг бий болгож байгаа. Өндөр хурд бүхий дата, яриа болон интернет нь энэ салбарын хамгийн хөгжингүй бас хэрэглэхэд хамгийн амар хүрч буй VSAT-ийн технологи юм.

Gilat компанийн VSAT тоног төхөөрөмжийг дэлхийн 90 улсын 430 сүлжээнд 1 сая гаран хэрэглэгч ашиглаж байна.

Ku зурвасын SkyEdgeII нь өндөр хурд бүхий өргөн зурвасын үйлчилгээний зэрэгцээ өнөөгийн суурин үйлчлүүлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцэхүйц үнийн бодлогыг хэрэгжүүлж байна.

SkyEdgeII VSAT нь интернетийг хиймэл дагуулаар дамжуулан хүргэхдээ үйлчилгээний өөрөө ажилладаг автомат идэвхжүүлэлттэй өндөр хурд бүхий угсралт суурилуулалттай хэрэглэгчийн төхөөрөмж (CPE-customer premises equipment)-ийг багтаасан байдаг.

SkyEdge II-С терминалууд нь дэвшилттэй сонгомол хурд, хамгаалалтын технологийг ашиглан 1 хуудас татах хурд нь 30 Mbps  интернэт,  VoIP, IPTV, видео зэрэг мультмедиа  үйлчилгээний таталтын болон хайлтын хурдыг 66Mbps болгосноор хэрэглэгчийн хэрэглээг  асар өндөр түвшинд байлгах нөхцлийг баталгаажуулж өгсөн.

SkyEdgeII-С нь “хялбар холболт” технологиороо ашиглалтыг хялбарчлан сүлжээний ашиглалтын зардлыг багасгасах боломжийг дараах байдлаар  хангаж байна:

  • Хялбар, өөрөө хийж болох, VSAT суурилуулалт нь зардлыг багасгаж хангамжийг түргэсгэдэг.
  • VSAT-ын багц төхөөрөмж нь овор багатай угсрах хэсгүүдтэй бөгөөд антенны чиглэлийг тохируулахад хялбар байхаар зохион бүтээгдсэн. VSAT-ийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжинд үйлчилгээг анх суурилуулах болон идэвхижүүлэх шатыг алхам алхмаар нь зааварчлах, интерфэйсийн элемент нь дэлгэцэн дээр дүрсээр илэрхийлэгдсэн, мэдрэмж бүхий интерфэйс багтсан байдаг.
  • Үйлчилгээг автоматжуулагч нь радио давтамжийн харилцан нөлөөллийг бууруулж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлдэг.
  • Sky Edge II-С нь тухайн газрын болон бүсийн цацрагийн параметрт тулгуурласан автомат суурилалтыг хийх боломж олгодог.
  • Энэ нь радио давтамжийг хянах бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд түүгээр үйлчилгээний оператор нь цагийн явцад гарах антенны тэгш бус байдлыг терминалын баазаас тогтоон радио давтамжинд хяналт хийх боломжийг олгох юм.
Bytugal

Хилийн боомтуудын VSAT өргөтгөлийг сайжрууллаа

5.-Sumber 838b1836e68aed1bab3f085514d7e74463c32a46

Гаалийн Ерөнхий газраас 2013 оны 05-р сард зарласан “Гаалийн Ерөнхий газрын харьяа алслагсан хилийн боомтуудын албан хэрэгцээнд VSAT өргөтгөлийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харицуулсан тендерт”-т ялалт байгуулан суурлуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Bytugal

Засгийн газрын санхүүгийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд сансрын холболтын үйлчилгээ үзүүлж байна

dpjt7y97hyt775rqh90wx85jm_582757bb98608

Сангийн яамнаас зарласан Засгийн газрын санхүүгийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд сансрын холболтын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-т шалгаран, Сангийн яамны 269 сум суурин газарт сансрын холбооны өндөр хурдны оn-лine холболтын үйлчилгээг үзүүлэхээр суурилуулалтын ажлыг эхлүүлэн 2013 оны 7-р сарын 01-ний өдөр бүрэн амжилттай хүлээлгэн өгснөөр сүлжээ бүрэн хүчин чадлаараа амжилттай ажиллаж байна.

Bytugal

Жилат компанитай Иж бүрэн SkyEdgeII газрын хаб станцыг худалдан авах гэрээг хийв

gilat_satellite_networks_HQ-879x4852012 оны 07-р сард Исатком ХХК нь сансрын холбооны тоног төхөөрөмж үйлдэвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Израйл улсын Gilat компанитай иж бүрэн SkyEdgeII газрын хаб станцыг худалдан авах гэрээг хийв. Мөн энэ ондоо SkyEdgeII газрын хаб станцыг амжилттай суурилуулснаар та бүхэндээ өндөр хурдны сансрын холбооны үйлчилгээг  үзүүлэх боломжтой болсон.