SAT-BACKHAUL

Bytugal

SAT-BACKHAUL

SAT-BACKHAUL      Үүрэн холбооны өгөгдөл дамжуулах үйлчилгээ

Монгол улсад үүрэн холбооны 4 оператор компани үйлчилгээ үзүүлж буй боловч Монгол улсын өнцөг булан бүрт оршин суугаа айл өрх, малчин ардыг 100% гар утасны сүлжээгээр хангаж чадаагүй байна.   Учир нь өргөн уудам нутаг дэвсгэр, газар зүйн байршил, хүн амын нягтрал зэргээс хамааран үүрэн холбооны үйлчилгээг хүргэх асуудал нь технологийн болон санхүүгийн талаасаа хүндрэлтэй байдаг. Иймд тухайлсан газар нутгуудад хиймэл дагуулын сүлжээ ашиглан хүн амын нягтралд тааруулан бага зардлаар үйлчилгээ хүргэх боломжыг манай Sat Backhaul үйлчилгээ олгодог.

Мөн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран 2G, 3G цаашлаад 4G буюу LTE үйлчилгээг өргөн зурвасаар буюу өндөр хурдаар үзүүлэх бүрэн боломжтой байдаг. Энэ нь зөвхөн алслагдсан суурин газар гэлтгүй сумын төв, аймгийн төв зэрэг хүн ам олноор сууришсан газруудад ч хэрэглэх боломжтой гэсэн үг юм.

Манай компани нь Мобиком болон Скайтел компаниудтай хамтран ажиллаж энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ба үүрэн холбооны үйлчилгээг авахыг хүссэн хэн бүхэн манай компанид хандаж болох юм.

About the Author

tugal administrator

Хариу үлдээх