Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх

Bytugal

Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх

Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU )-аас Хиймэл дагуулыг хортой шуугианаас урьдчлан хэрхэн сэргийлэх The ITU – challenges in the 21st century: Preventing harmful interference to satellite systems” олон улсын хиймэл дагуулын холбооны семинарыг 2013 оны 7-р сарын 10-нд зохион байгуулав.

Тус семинараар :

  • Хиймэл дагуулын өртдөг хортой  нөлөөллийн /шуугианы/ талаар
  • Энэ асуудлыг шийдвэрлэхэд зориулсан технийкийн болон зохицуулалтын санаачлагууд, стратегиудыг эргэн харах
  • ICT –ийн ашиглалт үйлчилгээнд эдгээр арга хэмжээ хэрхэн нөлөөлж байгаа талаархи туршлагыг солилцох асуудлуудыг  авч хэлэлцсэн байна.
  1. 2010 оны 3-р сарын 10-нд хиймэл дагуулын үйлчилгээнд зориулж Олон улсын Цахилгаан холбооны байгууллага (ITU ) –аас байгалийн гамшгийг урьдчлан  зарлан мэдээлэх, шуурхай арга хэмжээ авах, тусламж үзүүлэх ажлыг оновчлох зорилгоор радио холбооны шинэ стандартыг баталсан байна.

  • ITU-R S.1001-2 зөвлөмжөөр  онцгой байдал ба гамшгийн үед тусламж  үзүүлэхэд хиймэл дагуулын холбооны суурин үйлчилгээнд ашиглах  радио давтамжийн дараалалыг мэдээллийн дарааллыг  гаргасан.
  • ITU-R M.1854зөвлөмжөөр яриа  ба мэдээллийг газар дээрээс нь хүргэх, мэдээлэл цуглуулах, байршлын мэдээлэлба дүрс дамжуулах зэрэг хиймэл дагуулын холбооны хөдөлгөөнт олон төрлийн үйлчилгээнд  ашиглах  радио давтамжийн дараалалыг мэдээллийн дарааллыг  гаргасан.

Хиймэл дагуулын (fixed-satellite service-FSS) суурин ба (mobile-satellite service MSS) хөдөлгөөнт үйлчилгээнүүд нь гамшгийн үед хэрэглэж болох найдвартай бөгөөд ашиглахад хялбар чухал үйлчилгээ болохыг өнгөрсөн сургамжууд харуулж энэ асуудлаар ОУЦХБайгууллаг санаачлан дээрх стандартыг баталсан байна.

        Дэлхий дахинаа хиймэл дагуулын холбоонд өргөн зурвасын хэрэгдээний зохицуулалтыг хэрхэн хийх талаархи судалгааны тайланг дараахь сайтаас татаж авч үзэж болно.

About the Author

tugal administrator

Хариу үлдээх