КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

Bytugal

КОМПАНИЙ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Исатком ХХК компани нь анх 2004 онд байгуулагдан  нарны зайн тоног, төхөөрөмж болон үүрэн холбооны бааз станцын радио төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг эрхэлж эхэлсэн. Улмаар аж ахуйн нэгж, хувь хүмүүст сансрын холбооны тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалт суурилуулалтаар зөвлөх үйлчилгээг үзүүлэх болсон.

Монгол орны нутаг дэвсгэрт өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2012 оноос сансрын холбооны тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлэгч Израйл улсын Gilat компанийн сүүлийн үеийн дэвшилтэт систем болох SkyEdgeII газрын хаб станцыг амжилттай суурилуулан, дэд бүтцийн хөгжил харьцангуй сул, цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлтэй хөдөө орон нутагт харилцаа холбооны цогц үйлчилгээг найдвартай хүргэхээр технологийн шинэчлэлийг байнга эрэлхийлэн ажилласаар байна.

Өнөөдөр бид Монгол улсын бүхий л аймаг, сум, суурин газарт үйлчилгээгээ хүргээд байгаа ба  банк санхүүгийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль, аялал жуулчлалын бааз, уул уурхайн салбар зэрэг төрийн болон хувийн хэвшлийн олон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд мэдээлэл солилцох, интернэтэд холбогдох, телефон факсын үйлчилгээ авахаас гадна үүрэн холбооны оператор компаниудад Монгол орны хаана ч өөрсдийн үйлчилгээгээ хүргэх боломжийг бий болгон ажиллаж байна.

Манай үйлчилгээ улам өргөжин тэлж онлайн нэвтрүүлэг шууд дамжуулах, явуулын автомашиныг өндөр хурдаар мэдээлэл солилцоход зориулан тоноглож цаашлаад нисэх онгоцонд интернэт үйлчилгээ хүргэх ажлыг амжилттай эхлүүлээд байна.