ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Bytugal

Исатком ХХК-тай хамт байгаа Танд энэ өдрийн мэндийг хүргэж, амьдралд тань эрүүл энх, ажил үйлс, бизнест тань амжилт бүхнийг хүсэн ерөөе.

2004 онд компаниа үүсгэн байгуулж мэдээлэл технологийн туслан гүйцэтгэх ажил, угсралт суурилуулалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бол 2012 онд Монгол орныг бүрэн хамарсан өгөгдлийн сүлжээ байгуулах зорилгоор Израйль улсын Гилат компанийн СкайЭдж2 (SkyEdgeII) хэмээх сансрын холбооны цогц системийг нэвтрүүлж байсан билээ.

Орчин цагт хэрэглэгч, үйлчлүүлэгчид өндөр хурд бүхий чанартай үйлчилгээ, технологийн дэвшлийг сонгох болсон нь өнөөдрийн сансрын холбооны тэргүүлэгч компани болох үндэс болж буйг тэмдэглэн хэлэхийн сацуу, энэхүү амжилт, ололт бүхэн хамт олны маань хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй хэрэглэгч, үйчлүүлэгчид та бүхний сэтгэлийн илэрхийлэл гэдгийг дурьдахад таатай байна.

Бид технологийн шийдлийг илүү нарийн боловсруулж хөдөө орон нутагт дэд бүтцээс алслагдсан албан байгууллага, аж ахуйн нэгжид төдийгүй малчин өрх бүрт интернэт хүргэх ажлыг зорилгоо болгон ажиллаж байна.

Та бүхэнд үргэлж чанартай, найдвартай үйлчилгээ хүргэж байхыг хамт олныхоо нэрийн өмнөөс амлаж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ерөнхий захирал Н.Бумчин