Асуулт хариулт

Bytugal


1. Сансрын холбооны үйлчилгээг хэн хэрэглэх боломжтой вэ?

Мэдээлэл холбооны үйлчилгээ шаардлагатай байгаа аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүн

2. Сансрын холбооны үйлчилгээг хаана ашиглах боломжтой вэ?

Монгол орны хаана ч ашиглах боломжтой

3. VSAT гэж юу вэ?

VSAT гэдэг нь Very Small Aperture Terminal буюу бага оврын антены төхөөрөмж гэсэн үгний товчлол юм. VSAT нь алслагдсан цэгүүдийг агаарын долгионоор дамжуулан хиймэл дагуулын тусламжтай холбох систем юм.

4. Хиймэл дагуулын холбооны үйлчилгээг авахад ямар ямар төхөөрөмж шаардлагатай болох вэ?

1. Сансрын антенн
2. Антены суурь
3. Дохио хүлээн авагч LNB
4. Дохио дамжуулагч BUC
5. Антены туйлшруулагч Feedhorn
6. Холболтын кабель RG6
7. Сансрын холбооны модем гэсэн үндсэн 7 төхөөрөмжХолбогдох компьютер болон туслах дотоод сүлжээний төхөөрөмжүүдийн холбогдох тооноос хамаарч Switch шаардлагатай.Телефон үйлчилгээг авахын тулд IP Phone,VoIP gateway буюу IP дээр тулгуурласан яриа дамжуулах төхөөрөмжийг нэмэлтээр авч, энгийн телефон аппарат холбож ашиглана. Харин дүрс дамжуулахад камер болон бусад төхөөрөмж шаардагдана.

5. VSAT системийн “Ku” болон “C” зурвасууд ямар ялгаатай вэ?

Энэ хоёр нь хоёулаа сансрын холбооны давтамжийн зурвасын төрөл юм. Ku зурвас нь өндөр давтамж дээр ажилладаг учраас дараах давуу талуудтай. Үүнд:
 Өндөр хурдны үйлчилгээг авна
 Тоног төхөөрөмжийн овор хэмжээ багасна
 Хэрэглэгчийн зардал хэмнэнэ
 Гар утасны сүлжээ болон wife-ын нөлөөлөлд орохгүй гэх мэт