Мэдээллийн архив: Zoloo

ByZoloo

SOTM

Sorry, this entry is only available in Mongolian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Connection diagramm SOTM

Satellite On The Move (SOTM) буюу сансрын холбоог хөдөлгөөнт орчинд хэрэглэх шийдэл бөгөөд бартаатай газар нутагт болон засмал зам дээрх 300 км/цаг хүртэл хурддай явах үед мэдээлэл солилцох боломжтой.

ByZoloo

Үүрэн холбооны өгөгдөл дамжуулах холболт

Sorry, this entry is only available in Mongolian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Connection diagramm of backhaul

Манай хэрэглэгчийн төхөөрөмж(VSAT) 2G, 3G, 4G буюу LTE технологийг бүрэн дэмжиж ажиллах ба алслагдсан суурин газар дахь үүрэн холбооны бааз станц болон операторын төв хоорондын холболт хийн яриа, дата дамжуулах боломжтой.

ByZoloo

Байгууллагын салбар хоорондын холболт

Sorry, this entry is only available in Mongolian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Connection diagramm of organization

Төр, хувийн хэвшил, бизнесийн болон банк санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо эсвэл алслагдсан салбар нэгжүүдтэйгээ онлайн  холболт үүсгэн мэдээлэлийг өндөр нууцлал (AES256)-тайгаар солилцох боломжыг олгодог.

 

ByZoloo

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Исатком” компаны мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа

Sorry, this entry is only available in Mongolian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын “Тэргүүний ажилтан “цол тэмдэгээр Исатком компаны гүйцэтгэх захирал Ц. Дөлгөөнтэнгис,  техник төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч. Отгон, мөн салбарын хүндэт жуух бичгээр Исатком компаны сүлжээний инженер Ө.Мөнхсүх нар тус тус шагнагдаж, хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүллээ.

Баяр хүргье! Исатком ХХК

ByZoloo

The team sponsored by “Isatcom” company has successfully participated in amateur satellite launch “Cansat-2016” international competition.

Sorry, this entry is only available in Mongolian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

“Кансат-2016” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх олон улсын уралдаанд “Исатком” компаны ивээн тэтгэсэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн НУМСАТ-1 баг амжилттай оролцож  удаах байрыг эзэллээ. Баг хамт олондоо баяр хүргье. Исатком ХХК

Read More

ByZoloo

“Isatcom” company participated as a sponsor in “Cansat-2016” international competition

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг “Кансат” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд болсон юм. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уг уралдаан энэ жилээс олон улсын чанартай болж өргөжин, Туркийн АПИС болон Индонезийн ГАРУДА багийн тамирчид урилгаар оролцож, МУИС-ийн НУМСАТ-1, НУМСАТ-2, ШУТИС-ийн SICT-1, SICT-2, GIANT-1, GIANT-2, БХИС-ийн “Тэнгэрийн харуул” багийнхантай авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад зохион байгуулж буй “Кансат” тэмцээн жил ирэх тусам өргөжин, чанаржиж байгаа. Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуусыг сансар судлалд сонирхолтой, энэ чиглэлийн боловсролтой болгох, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах үйлсэд татан оролцуулах, сансрын инженерчлэлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх нь “Кансат” уралдааны зорилго юм” хэмээн онцоллоо.
Мөн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Сансар судлалын орон зайг энхтайвны зорилгоор ашиглаж, гишүүн орныхоо сансар судлалын судалгаанд дэмжлэг үзүүлэх нь манай байгууллагын зорилго бөгөөд Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй нь бидний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэж уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эгемэн Озалп ярив.

Энэ тэмцээнд Турк улсын Истанбул техникийн их сургуулийн АПИС баг 88 оноогоор тэргүүлж, Индонезийн ГАРУДА, МУИС-ийн НУМСАТ-1 баг удаалав. Мөн БХИС-ийн “Тэнгэрийн харуул”, ШУТИС-ийн GIANT-2 баг гуравдугаар байр эзэлсэн юм. Тусгай байрт ШУТИС-ийн SICT-1 баг шалгарлаа.
Тэмцээнд “DDishTV”, “МонКабель”, “NewTerravox”, “Isatcom” компани ивээн тэтгэгчээр оролцсон юм.

Эх сурвалж: www.cita.gov.mn